ЕБС-ийн сурагчдыг есдүгээр анги төгсөхөд “улаан шугам” хэмээн дүнгээр жагсаадаг. Энэ нь хүүхдийн суралцах эрхэд халдаж байна хэмээн олон нийт үзэж байгаагаа цахим орчинд илэрхийлсэн.
Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайдын “Элсэлтийн тухай” 2020 оны А/201 тоот тушаалын 1 дүгээр заалтаар Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийг тухайн жил өдрөөр төгссөн сурагчдыг аравдугаар ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулж байхыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байдаг.
Энэ тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд “Улаан шугам” татах зэргээр хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж, сайдын тушаал зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох болно хэмээн Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.