УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Эмээлтэд махны үйлдвэрийн асуудлаас болж олон хүний ажил зогсож, ажилгүй болж байна. Мах махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэл борлуултгүй зогссон байна. Эмээлтэд хийсэн шалгалтын дүн ямаж гарав? Бид хиам зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэж болох уу?
МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Хиам болон буузны хэрэглээн дээр МХЕГ, ХХАХҮЯ-аас шалгалтууд хийж буй. Дулааны аргаар боловсруулсан махаар хиам, бууз хийх боломжгүй. Үүнийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Хиам, буузыг нойтон махаар амталж бэлтгэдэг. Дулааны аргаар боловсруулсан махыг хоёр улсын протоколын дагуу 80 градуст боловсруулдаг. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр хиам, бууз хийх ямар ч боломжгүй. Хиам, буузанд асуудал байхгүй” гэв.