2022 оны эхний таван сард манай улсын 7.4 мянган хүн нас барж, өмнөх оны мөн үеэс 736-гаар буюу 11.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 40 байна.
Түүнчлэн халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний таван сард 251.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.3 дахин нэмэгджээ. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 96.8 хувь буюу 243.1 мянга нь Ковид19-өөр өвчлөгчилсөн байгаа аж. Харин ХДХВ/ДОХ-ын 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр тус өвчнөөр өвдсөн хүний тоо 332 болж өсжээ.