Дархан-Уул аймагт 2022 оны I улирлын байдлаар нийт 16,144 зөрчил үйлдэгдсэнээс 97.5 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна.
Тус аймгийн прокурорын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, 065 дугаар ангийн 322 дугаар тусгай салбар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны газарт прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
Тодруулбал, уг зөрчилд төрийн албан хаагч холбогдсон 42 тохиолдлын дийлэнх нь дээрх байгууллагын алба хаагчид байжээ. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 92.1 хувь нь Дархан суманд үйлдэгдсэн байна.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар