Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Тархины шалтгаант саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх шаардлагатай байгаа.
Тухайлбал, мэдрэлийн ёзоор тайрч, уналт таталтыг багасгах хөнгөвчлөх эмчилгээний арга бий. Үүнийг өөрийн улсдаа хийдэг болохын тулд олон улсын эмч нарын багийг авчрахаар Энэтхэг болон Турк улс руу холбогдож байна.
Эхний ээлжид эмч нарын багийг авчрах, өөрсдийн эмч нарыг бэлдсэнээр өөрийн орондоо хийх боломжтой болно” гэлээ.