Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг даалгавар болгосон тухай албаны эх сурвалж мэдээлэв.
Түүнчлэн туслах багшийн асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид 30 хувийн нэмэгдэл олгодог журам, хуулийн хэрэгжилтэд анхаарахыг сануулжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Сургууль, цэцэрлэгт суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардлыг гурав дахин нэмэгдүүлж олгох, бүх шатны сургууль, цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нээлттэй авдаг байх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгасан.
Манай улс хөдөлгөөн засалч, хэл засалч, хөдөлмөр засалч, дохионы хэлний хэлмэрч зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг төрлийн мэргэжилтний дутагдалд ороод байна. Иймд хүний нөөцийг бэлдэх, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхчүүдийг тухайн мэргэжлээр сургах, дадлагашуулах, мэргэшүүлж, үнэмлэх олгох зэрэг зохицуулалт хийхийг даалгасан” гэлээ.