Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой иргэд хөдөө орон нутгаар зорчих нь ихсэж байна. Иргэд аялах явцдаа могой болон хортон шавжинд хатгуулах тохиолдол дулааны улиралд их гардаг. Хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хэрхэн анхны тусламж үзүүлэх талаарх мэдээллийг хүргэж байна.
ХАЧИГТ ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД:
Ургамал модны шүүс хангалттай биш тохиолдолд хачиг хүн, мал амьтны цусаар хооллох нь нэмэгддэг байна. Ойн хачиг нь хамгийн аюултай хачиг юм. Энэ төрлийн хачигт хазуулбал төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, юм мартах, гар хөл саажих, ярьж чадахгүй болох эрсдэлийг дагуулж байдаг байна. Биед хачиг наалдсан, хазуулсан үедээ айж цочирдохоос илүүтэйгээр эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авхуулах хэрэгтэй юм.Хачгаа авхуулсныхаа дараа шинжлүүлж халдвар авсан эсэхээ тогтоолгох боломжтой.