Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой иргэд хөдөө орон нутгаар зорчих нь ихсэж байна. Иргэд аялах явцдаа могой болон хортон шавжинд хатгуулах тохиолдол дулааны улиралд их гардаг. Хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хэрхэн анхны тусламж үзүүлэх талаарх мэдээллийг хүргэж байна.

ЗӨГИЙНД ХАТГУУЛСАН ТОХИОЛДОЛД:

Хачиг болон хортон шавж дөрөвдүгээр сарын эхээр үүрнээсээ гарч наймдугаар сарын сүүл хүртэл их хэмжээгээр тархдаг байна. Ихэнхдээ зөгий, хэдгэнэд хатгуулах эрсдэл өндөр юм. Зөгийд цөөн тоогоор хатгуулсан үед аюулгүй ч сүрэг зөгийн дайралтад өртөж их хэмжээний гүвдрүү үүсэж хавдсан бол амь насанд аюултай. Зөгийд хатгуулсныхнаа дараах арга хэмжээг аваарай.

Арьсан дээр тогтож үлдсэн зөгийний хошууг болгоомжтой шахаж гаргах
Шархыг нь иод, спиртээр арчих
Хүйтэн жин тавьж хавдрыг бууруулах
Өвчин намдаах, тайвшруулах эм уух хэрэгтэй

Харин хүндэрч арьс бамбайж хавдах, хоолой сөөнгөтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах ёстой.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн