Засгийн газраас хувийн байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон.
Энэ талаар НДЕГ “Хуульд тусгасан ч журам батлагдаагүй байгаа учир хэзээ, хэрхэн олгох нь тодорхойгүй байна. Учир нь, буцаан олгох журмаар сарын хэдэнд, хэрхэн олгохыг нь зааж өгдөг юм. Хамгийн сүүлд авсан мэдээллээр өнгөрсөн долоо хоног журам нь батлагдах шатандаа явж байгаа гэсэн. Журам батлагдсан тохиолдолд бид журмын дагуу шийдвэрлэнэ” гэсэн мэдээллийг Itoim.mn сайтад өгсөн байна.
Уг буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарах юм.