Цагдаагийн байгууллагад “хогийн цэг дээр хүний цогцос” байна гэх дуудлага мэдээлэл зургадугаар сарын 14-нд иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад, орон сууцны хотхоны хогийн цэгээс хүний цогцос олдсон бөгөөд амь хохирогчийг таниулах, хэргийг шалгах ажлыг БЗД-ийн Цагдаагийн хэлтэс үргэлжүүлж байгаа аж.
Хэргийн учир шалтгааныг тодруулахад, Баянзүрх дүүргийн 14-р хороо Цагаан хуаран хотхоны хажуу талын хогийн цэг дээр нүүр нь танигдах боломжгүй өтөж, муудсан байдалтай 30 гаран насны эмэгтэй хүний цогцос олдсон байна. Иймд цогцсыг таниулах, хэн болохыг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагаас хүнийг алах гэмт хэрэг байж болзошгүй хэмээн шалгаж аж.