Налайх дүүргийнхэн ирэх өвлөөс шахмал түлш хэрэглэнэ

2022-06-13 18:001min0
saijruulsan tvlsh
Ингэснээр 7200 өрх шахмал түлш түлж эхэлнэ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болж, агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, боловсруулахыг үүрэг даалгавар өгсөн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа.

Тэрбээр  “Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд нэмж оруулж байгаа. Ингэснээр 7200 өрх шахмал түлш түлж эхэлнэ. Холбогдох албаныхантай уулзалт хийж байгаа. Уулзалтаар тодорхой үр дүнд хүрнэ” гэв.

Мөн нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн биеийн тамирын талбай, ногоон байгууламж гүйлтийн зам талбайг нэмэгдүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй