Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энигма” төвийн барилгыг буулгах Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийн хангах явцад явцад цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халдсан гэх мэдээллээр сэтгүүлч Г.Гэрэлмаа гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайдаас ирүүлсэн үүргийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраа албаны шалгалт явуулсан байна.
Шалгалтын үед цагдаагийн алба хаагч сэтгүүлч зураглаачийн биед халдсан, хэвлэл нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан нь тогтоогдож, гэм буруутай нь тогтоогдож ажээ.
Ингээд
- ЦЕГ-ын дэд бөгөөд НЦГ-ын дарга цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал,
- НЦГ-ын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга хурандаа Б.Оюутболд нарт албан тушаалын сарын цалин 20 хувиар 3 сар хасах сахилгын шийтгэл ногдууллаа.
- ХУД дэх Цагдаагийн газрын хурандаа Т.Дамбийням, НЦГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Даваадорж нарт албан тушаал бууруулах,
- ХУД дэх ЦГ-ын цагдаагийн 1-р хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн хошууч Г.Баянбямбад үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын арга хэмжээ ногдууллаа.
Энэ үйл явдалдтай холбоотойгоор мөн миний бие хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хэллээ.
3 comments
Энэ цагдаа нар нь хятадуудтай тэмцэж чадахгүй үнэний төлөө барьж хорьдог хэн вэ
Болж.
Зарим сэтгүүлчид арай дэндүү шүү.