Дэлхийн алдарт “Ла Скала” театр зургаадугаар сарын 8-нд 2022-2023 оны улирлын тоглолтуудаа зарлалаа. Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшингийн хувьд энэхүү театрт томоохон хоёр уран бүтээлд дуулахаар болсон байна.
Тухайлбал, Италийн агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн баритон хоолойнд зориулан бичсэн оргил бүтээлүүдийн нэг “Макбет” дуурийн Макбетад болон Умберто Жорданогийн бүтээл “Андре Чениер” дуурийн Жерардын дүрүүдийг бүтээхээр болсон байна. Э.Амартүвшин 2020 оны аравдугаар “Ла Скала” театрын тайзнаа анх гарсан бөгөөд Ж.Вердийн “Аида” дуурьт таван удаа дуулж байсан юм.