Нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” сонгодог бүжгэн жүжгийн хөгжмийг хөгжмийн продюсер Ё.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, Монголын контемпорари балетын хөтөлбөрийн бүжигчид амилуулж, ижил нэрт контемпорари балетыг үзэгчдэд хүргэсэн билээ.
“Уран хас” контемпорари балетыг энэ зургаадугаар сарын 22, 23-ны өдөр 18:30 цагт “Корпорэйт конвеншн центр”-ийн тайзнаа дахин амилуулах гэж байна.
Сонирхуулахад, энэ сарын 23-ны”Уран хас” контемпорари балетын тоглолтод Марс гарагийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй “Марс нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч, доктор Роберт Зубрин болон Mars V төслийн хамт олон уригджээ.