Энэхүү төсөлийг зорилго нь бага боловсролын багш нар мэдээлэл харилцааны технологи, хялбар программ ашиглан цахим хичээл бэлтгэх, суралцагчдад зөвлөгөө зөвлөмж, мэдээллийг цаг алдалгүй хүргэнэ.
ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР:
- Багш нарын мэдээлэл харилцаа технологийн чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хялбар программ ашиглан цахим хичээл бэлтгэх, багшийн ээлжит хичээлийн үр дүнг сайжруулах, суралцагчдын хоцрогдол багасах гол түлхүүр болсон.
- Монгол хэл, Математик болон бусад судлагдахуунаар 150 гаруй цахим хичээлийн сантай болсон ба багш нар шаардлагатай үедээ авч ашиглах боломжийг бүрдүүлэн CD дээр хуулж ашиглаж байна.
- Улирал бүр хоцрогдлын судалгааг гарган түүн дээрээ үндэслэн гарын авлага, дасгал даалгаврын эмхэтгэл гарган суралцагчдын тоогоор хэвлэн олшруулж улирлын амралтаар сурагчдаар ажиллуулж байна.
- Бага боловсролын суралцагчдын хурдан унших, ойлгон унших чадвар хоцрогдолтой байгаа тул “Номтой шүлэгтэй бага нас” аяныг 2021 оны 12 сарын 01-ээс 2022 оны 05 сарын 01 хүртэл хугацаанд зохион байгуулсан. Аяны хүрээнд суралцагчдын ном унших сонирхол нэмэгдэхээс гадна номын тэмдэглэл хөтлөх, хурдан унших, ойлгон унших, цээжилж тогтоох чадварууд сайжирсан.
- Хурдан унших чадвар анги бүрийн уншсан үгийн дундаж улирал бүр өмнөхөөсөө 10-15 үгээр ахиж байсан давуу талтай.
- Номын богц анги бүлгүүдээр аялснаар сурагчдын ном унших сонирхлыг ихэд татаж эцэг эхийн оролцоог нэмэгдүүлсэн.