УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Үндэсний аудитын газар эрсдэлд суурилсан аудит ер нь хийдэг үү? Та нарын хийдэг аудит бол том зургаар нь бүгдийг нь шалгадаг макро аудит. Яг энэ асуудал дээр эрсдэлд суурилсан аудит хийсэн байвал их зохимжтой байсан юм шиг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Яг энэ тавдугаар хавсралт байгаа. Гадаад зээлийн хөрөнгөөр дотоодод дамжуулан зээлсэн хөтөлбөрийн зээлүүдийн эргэн төлөлт. Энэ дотроо том дүнтэй зээлүүдэд нарийн аудит хийж шалгаж ямар шалтгаанаар төлөгдөхгүй байгаа юм. Улс төрийн шалтгаан байдаг юм уу? Эдийн засгийн шалтгаан байдаг юм уу гэх мэтчилэн ийм дүгнэлтүүд гаргавал тэндээсээ сургамж авах боломжтой юм шиг харагдаад байна л даа.
Сангийн яам, дотоодод дамжуулан зээлдүүлж байгаа тохиолдолд тогтсон нэг жишиг ч юм уу, гэрээ ч юм уу нөхцөлөө тохирчихмоор байгаа юм. Одоо сангийн яам гаднаас бонд авахдаа ер нь ямар нөхцөлөөр бонд авна, ямар нөхцөлөөр одоо хүү ч байдаг ч юм уу хугацаа тэ? Ингээд нэг тийм тоймчид шиг юм байдаг даа тэ.бид нар энэ нөхцөлдөө багтах юм бол энэ зээл зээлийг авъя, бондыг босгоё. Биднийхүсэж байгаа нөхцөлийг биелүүлж чадахгүй гэж байгаа бол зээлээс татгалзъя аа гэсэн байдалтай ажилладаг шүү дээ.
Яг энэ зарчмаар тэр дотоодын орон нутгийн тэр аймгуудад зээлдүүлсэн нийслэлд зээлдүүлсэн, тэр төрийн өмчит компаниуд, тэр төсөл хөтөлбөрүүдийн дотоодын одоо дамжуулан зээлдүүлэх дээр бас нэг тийм юу гаргачихмаар юм шиг надад санагдаад байна л даа. Тэгсэн тохиолдолд тоглоомын дүрэм чинь аягүй тодорхой болно оо. Тэгээд цаашдаа 2023 онытөсөв дээр зээлүүдийг яах юм бэ гэдгээ бас ярих ёстой л юм байна шүү дээ. Зээл ингээд төлөгдөхгүй бол төлөгдөхгүй байгаад л байх юм байна. Энэ чинь үр ашиггүй зарцуулсан зээл болчхоод байна л даа.
Гадна талдаа бид нар үндсэн зээл болон хүүг нь төлчихсөн байдаг. Дотооддоо энэ тэгээд төлөгдөхгүй. Дотоодын өр ингээд л хуримтлагдаад л явж байдаг. Үүнийг 2023 оны төсөв хэлэлцэхэд бид ярих ёстой. Энэ асуудал дээр Сангийн яам илүү сайн анхаарч ажиллах хэрэгтэй байна аа. Энэ том дүнтэй зээл шүү 3 их наяд гэдэг чинь бас л овоо мөнгө шүү дээ. Одоо манай төсвийн алдагдал 2,5 их наяд болсон байдаг. Ингээд харьцуулахад энэ бас л нэлээн л том дүнтэй зээлийн үлдэгдэл байгаад байдаг” хэмээв.