Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн, үзэсгэлэн худалдааг 2022 оны зургаадугаар сарын 06-08-ны өдөр зохион байгуулж буй. Зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болно. Мөн хүнс үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зургаадугаар сарын 06-08-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.