Дархан-Уул аймгийн Дархан суманд уржигдар аадар бороо хоёр цаг орчим үргэлжилж, салхи секундэд 28 метрт хүрч ширүүссэнээс сумын ЗДТГ-ын байр, хүндэтгэлийн өргөө, Байгаль орчны эдэм шинжилгээний хүрээлэнгийн дээвэр нуржээ. Мөн Орхон, Хонгор, Шарын гол, суманд 40 гаруй айлын хашаа нуран, байшингийнх нь дээвэр хийссэн байна.
Түүнчлэн гудамжны хайс хашлага эвдэрч олон тооны мод бут хугаран унасан аж. Аймгийн ЦУОШГ-ын Технологийн хэлтсийн дарга Б.Энхжаргал “ Ажиглалтын талбай дахь бага салхины хурдыг секундэд 18 метр хүрсэн гэж заасан ч өөр багажаар хэмжихэд 28 байна лээ” хэмээн ярив.
Гамшигт үзэгдэл хэчнээн төгрөгийн хохирол учруулсныг тогтоохоор холбогдох албаныхан хамтран ажиллаж байгаа гэж тус аймгийн Онцгой байдлын газрынхан мэдэгдлээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин