Монгол Улсад суугаа Япон Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг зохион 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Элчин сайдын өргөөнд боллоо.
Тус өргөмжлөлийг Япон Улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаа Академич С.Нарангэрэлд хүртээхээр болсон байна.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Х.Кобаяши өргөмжлөлийг гардуулахдаа “Монгол Улсын Их Сургуулийн Эмирет профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Содовсүрэнгийн Нарангэрэл Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академичийн хувиар эрх зүйн боловсрол, судалгааны чиглэлээр олон жил амжилттай ажиллаж ирсэн бөгөөд Эмирет профессор С.Нарангэрэл нь Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Япон Улсын Нагояагийн Их Сургуультай сургалт ба эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлж, 2006 онд Япон эрх зүйн боловсрол, судалгааны төвийг байгуулахад хүчин зүтгэх зэргээр өнөөг хүртэл хоёр орны эрх зүйн боловсрол, эрдэм шинжилгээний харилцааг өргөн хүрээтэй манлайлан авч явж ирсэн билээ” гэж онцлон тэмдэглэв гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.