УИХ-дахь АН болон МАН-ын намын бүлгүүд өнөөдөр 10:00 цагт хуралдах хуваарьтай байна.
МАН-ын бүлэг Үндэсний баяр наадмын тухай хууль, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг дөрвөн хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэх юм.
Харин намын бүлгийн даргын маргаанаас үүдэж, АН-ын бүлэг сүүлийн нэг сарын хугацаанд хуралдаагүй.