2019 онд “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.
Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн өдөр зургадугаар сарын 14-ний өдөр тохиож байгаа юм. Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу зургадугаар сарын 14-ний өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарна.
Энэ жилийн хувьд илүү сартай /Битүү сартай/ учраас зуны тэргүүн сарын шинийн 15 хоёр удаа тохиосон. Сард 12 цаг орчим илүү цаг хураагдаж явдаг байна. Энэ сарууд хуримтлагдсаар байгаад илүү сар гарах шалтгаан болдог юм ажээ. Иймд гурваас дөрвөн жилд нэг удаа гардаг илүү сар гаргадаг нь өнгөрсөн тавдугаар сарын 16-нд таарсан байна. Илүү сартай жилүүдэд битүү сарыг дараагийн буюу удаах битүү сартай өдөр Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ гэж хуульдзаасан байдаг. Удаах битүү сар зургадугаар сарын 14-ны өдөр тохиож байгаа аж.