Мах бэлтгэл, маханд химийн бодис хольдог тухай мэдээлэл Монголчуудыг худалдаа мах, махан бүтээгдэхүүнээс татгалзахад хүргээд байна. Нэгүүн.мн сайт энэхүү асуудлыг эрэн сурвалжилж, олон нийтэд нээлттэй мэдээллийг шууд дамжуулан хүргэсээр байна. Тус сайтын хамт олон махнаас дээж авч лабораторид өгсөн.
Нэгүүн.мн сайтын зүгээс шинжилгээний хариу хэтэрхий удаж байгаа, хэд хэдэн удаа хойшилсон учраас лабораторид эргэлзэж байгаагаа албан ёсоор цахим хуудсаараа зарлаад байна.
Хоёр үйлдвэрийн махыг шинжилгээнд өгсөн бөгөөд шинжилгээний хариу өчигдөр буюу 2022.06.03 14:00 цагт гарах байсан боловч 2022.06.04 ний буюу өнөөдөр 09:00 цагаас гарахаар болж хойшилсон байдаг.
Гэвч махнуудад хийсэн шинжилгээний хариу ахин хойшилж 14:00 цаг болсон.
Харин одоо ⁉️⁉️⁉️буюу хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2022.06.06 буюу Даваа гариг болж хойшиллоо.
Иймд манай редакци тус лабораторид эргэлзэж эхэлсэнээ албан ёсоор зарлаж байна.
Startup primer лаборатори цахим хуудсандаа хариуг нийтэлсэн байна
Эмээлтээс ирсэн махны дээжинд молекул биологийн аргаар буюу PCR-ын шинжилгээг, (MNS 6931:2021 стандарт дагуу) мултиплекс PCR-ын цомог ашиглан зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч 8 төрлийн бактерийн тандан шинжилгээ хийхэд;
Дээж №1-д Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд,
Дээж №2-т Salmonella spp, Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд илэрсэн болно.
*Salmonella spp бол зооноз өвчин үүсгэгч нян
*Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд нь тохиромжой нөхцөл бүрдсэн үед буюу махны эрүүл ахуй, хадгалалтын горим алдагдсан үед үржин олширох чадвартай ашигч бактериуд бөгөөд малаас бус орчны бохирдолтоос үүдэлтэй өсөж үрждэг хүйтэнсэг эмгэг төрүүлэгчид юм.
*Бүх дээжүүдэд антибиотикийн үлдэгдэл илрээгүй болно.
Жич:
Монгол улсын хэмжээнд мах болон махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт арга зүй байхгүй учраас тус компаний Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори нь бусад (сав баглаа боодол, хуванцар сав) төрлийн дээжинд формальдегид илрүүлэх аргыг туршин хийсэн шинжилгээнд формальдегид илрээгүй болно. Энэ нь стандарт бус арга учраас маргаан таслах хэмжээнд дүгнэлт гаргах боломжгүй юм.
Н.БАТАА
1 comment
Баттулга гэр бүлээрээ ард иргэдэд хохирол учруулсан нь ил гарсан болохоор нуун дхрагдуулж бгн