Нийслэлийн газар зохион байгуулалтын алба газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн тав дахь цахим дуудлага худалдааг Архитектур төлөвлөлтийн даалгавартай дараах 18 байршилд зарлаж байна.
Мод үржүүлгийн зориулалтаар:
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой, Бага ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага хуандай ам орчим гурван га /3га/ хэмжээтэй нэг байршил
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай ам орчим гурван га /3га/ хэмжээтэй нэг байршил
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
Амины орон сууцны хотхоны зориулалтаар:
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
Худалдаа үйлчилгээний цогцолборын зориулалтаар:
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант орчим тэг зууны гучин таван га /0,35 га/ хэмжээтэй нэг байршил
- Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд Бор үзүүрийн урд тэг аравны нэг га /0,1 га/ хэмжээтэй нэг байршил
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар:
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дүүрэнгийн ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дааган толгой орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
- Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсэгт нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар:
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бурхантын ам орчим таван га /5га/ хэмжээтэй нэг байршил
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд нэг аравны таван га /1,5га/ хэмжээтэй нэг байршил
- Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
- Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан Уул орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
- Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хими-1 үйлдвэрийн бүс орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
Төмс хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар:
- Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур хэсэгт нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
Цахим дуудлага худалдаа 2022 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагт эхэлнэ. Дуудлага худалдаанд оролцогч нь хүсэлтээ 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 06 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цаг хүртэл WWW.MLE.MN цахим системээр бүртгүүлэн баталгаажуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.land.ub.gov.mn сайт болон 315712, 80771285 утсанд залгаж авах боломжтой.