Б.Баасандорж: Эмээлтэд 1.6 тэрбумаар үнэлэгдэх махны эзэн олдохгүй байна

2022-06-02 13:14
baasan

Эмээлт дахь мах боловсруулах үйлдвэрүүдийн талаар холбогдох төрийн байгууллагууд мэдээлэл өглөө.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж: Олон нийтэд асуудал дагуулаад байгаа Эм Ди Си Пи ХХК-д зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэсэн. Зөрчлийн хэрэг нь прокурорын хяналтад явж байна. Эрүүгийн хэрэг нь ХКҮ компани 234 тонн орчим мах буюу үнэлбэл 1.6 тэрбум төгрөгийн махыг манай мах биш манай хаяг шошго, нэр усыг хууль бусаар ашигласан байна гэдэг гомдлыг СХД-ийн цагдаад өгсөн. Энэ асуудалд эзэн холбогдогч олдохгүй байгаа. МХЕГ-ын байцаагчид ажиллаад энэ зөрчлөөр нь мөн цагдаагийн газарт өгсөн байна” гэлээ.