Махны үйлдвэрүүдэд хийж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын талаар мэдээллийг өглөө.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Мал махтай холбоотой асуудал олон жил хуримтлагдсан асуудал. Одоогоор нийт 15 аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Энэ эрхийг бид өгдөггүй. БНХАУ-ын гаалийн байгууллага олгодог. Нийт 60 орчим аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон. Энэ аж ахуйн нэгжүүдийн мал эмнэлгийн гарал үүслийн бичигт үндэслэж бид мах экспортлох зөвшөөрөл олгодог. Асуудал үүсгээд буй аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргаагүй. Учир нь зөвшөөрөлгүй гэсэн үг. Бид нийслэл рүү орж ирж буй мал, махан дээр хяналт, шалгалт тавьж байгаа. Иргэдийн төр захиргааны байгууллагад итгэлтэй байхыг хүсэж байна. Эмээлт дээр байгаа аж ахуйн нэгжүүд шинжилгээний бичиг авсны дараа экспортлох эрхээ авдаг. Тиймээс шаардлага хангаагүй тохиолдолд энэ мах экспортод гарах боломжгүй” гэсэн мэдээлэл өглөө.
3 comments
Tegeed xyrimtlagdsan asyydlaa shiideech yugaa xiigeed bdiin
odoo naad mahaa ustgaach dee iim medegdel hiigeed suuj baihaasaa icheech
Махны асуудлаар үндэсний аюулгүй байдлын зөвлөл ажиллахыг шаардаж байна. Ард түмний эрүүл мэндэд аюул учруулсан хятад иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж байна