Майнан улсад түр оршин суухаар 200 мянган гадаадын иргэн ирдэг талаар Гадаадын иргэн харъяатын газрын дарга Н.Ууганбаяр “Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох уулзалт”-ын үеэр мэдээллээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцүү хэмжээний буюу өнөөдрийн байдлаар тооцож үзвэл гадаадын 100 мянга орчим хүн Монгол Улсад оршин суух бололцоотой. Өнөөдрийн байдлаар 16 мянга орчим гадаад улсын иргэн оршин сууж байна. Үүнээс 1600 гаруй нь хөрөнгө оруулах зорилгоор оршин сууж байгааг тэрбээр тодотголоо.
ГИХГ визийн зөвшөөрлийн үйлчилгээг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн цахимжуулснаар гадаадын 5759 иргэнд цахимаар визийн зөвшөөрөл олгожээ.
Гадаадын иргэн Монгол Улсын виз мэдүүлэхээс эхлээд оршин суух зөвшөөрөл авах хүртлээ ГИХГ-т өөрийн биеэр 5-6 удаа очдог байсан бол одоо хуулийн өөрчлөлт, цахимжуулалтын дүнд хүндрэл чирэгдэл багассаныг онцоллоо.