Хятадын Ардын банк даваа гарагт юанийн доллартой харьцах албан ханшийг 90 суурь пунктээр нэмэгдүүлж 6,7283 болгожээ. Энэ нь 2016 оны 10 дугаар сараас хойших хамгийн өндөр ханш болж байна.
БНХАУ-ын Засгийн газар юанийн солилцооны ханшийг бүрдүүлдэг механизмыг шинэчилж эхэлснээс хойш юанийн доллартой харьцах ханшийн хэлбэлзэл бий болсон юм. БНХАУ-ын гадаад худалдааны тэнцэл эерэг гарсныг харгалзан үзэж, ханшийг бүрдүүлэхэд нөлөөлөх зах зээлийн хүчин зүйлүүдийг өмнөхөөс илүүтэй тооцсоны үндсэн дээр валютын ханшийг тогтоох аргачлалыг боловсронгуй болгох тухай шийдвэрийг Хятадын Төв банк 2015 оны 8 дугаар сард гаргасан юм. Түүнчлэн юанийн ханш бусад орны валютуудтай харьцуулахад чангарч байгааг харгалзан үзсэн байна.
Биржийн ханш нь Ардын банкнаас тогтоосон албан ёсны ханшнаас 2 хувиас илүүгээр хэлбэлзэх ёсгүй байдаг аж.
Эх сурвалж: http://www.montsame.mn/read/62002