Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн автомашины азын дугаарыг хууль бусаар борлуулж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлжээ.
Тодруулбал, тус яамны мэргэжилтэн Э нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн “Trans.dep” системд шинэ сери задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилжээ. Улмаар хууль бусаар борлуулж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг энэ сарын 27-ны өдөр илрүүлж, дөрвөн газарт нэгжлэг хийн, сэжигтэй гурван этгээдийг дайчлан баривчлав.
Нэгжлэг болон гэрч, холбогдох этгээдүүдийн мэдүүлэг, Зам тээвэр, хөгжлийн яамны Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үзлэгийн үр дүн зэргээр мэргэжилтэн Э нь шинээр тээврийн хэрэгслийн улсын дугаар задрахад азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулсан.
Улмаар иргэн Д, Б нараар дамжуулан автомашин худалдаалдаг хүмүүст 10-20 сая төгрөгөөр зарж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн банкны данс руу шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олж мөнгө угаасан нь тогтоогдоод байна.
Эх сурвалж: ЦЕГ
1 comment
Pizda shaaxgvi yum gej alga yatsan lalar gexeeree