Дорнод аймгийн Халхгол сумын ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш А нь наймдугаар ангийн сурагчдынхаа толгой, хүзүүн тус газарт нь цохиж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Уг асуудалтай холбогдуулан аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.
Тухайн багш сурагчдаа “Гэрийн даалгавраа хийгээгүй” гэх шалтгаанаар зодсон байна. Дээрх асуудлаас үүдэн физикийн багш А нь уучлалт гуйж, ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байна.
Энэхүү мэдээллийг Халхгол сумын ЕБС-ын захирал Б.Урантогос Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрбээр хэлэхдээ “ Багш А нь сурагчдад гэрийн даалгавар өгөхөөр хийхгүй ирээд байдаг. Уг нь суурь сайтай хүүхдүүдийг чиглүүлээд явчихвал өөрсдөд нь хэрэгтэй гэж бодсон. Харамсалтай нь, би буруу арга барилаар ажиллаж, түрхэн зуурын уур бухимдлаа хүүхдүүд гаргачихлаа. Алдаа хийсэндээ маш их харамсаж байна” гэж хэлээд ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн гэжээ.
ЕБС-ын захирал Б.Урантогос мөн боловсон хүчний дутагдалд орж байгаа талаар ярьсан байна. Хөдөө орон нутагт болон Улаанбаатар хотод ажилласан цалингийн шатлал, үнэлгээ адилхан болохоор шинэ төгсөгч нар суурин газар ажиллах нь элбэг байдаг гэжээ.
1 comment
Физик багш олдохгүй хичээл тасралт боллооо хүүхдүүд өөрсдөөл хохирно ганц хоёр цохуулснаа бөөн юм болж гэнэ багш биш та нар хохирнооо