Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудлууд хэлэлцэх аж. Хуваарь ёсоор Засгийн газар лхагва гараг бүр хуралддаг. Харин маргааш буюу зургаадугаар сарын 01-нд бүх нийтийн амралтын өдөр учраас хурлаа нэг өдрөөр урагшлуулжээ.
Өнөөдөр:
- Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ,
- Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар,
- Хилийн Зам-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай,
- Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
1 comment
Хортой махны үйлдвэрээ ярихгүй муусайн шуналтнууд бүгд авилга аваад холбогдсон юм байна л даа. Алалцах юмсан