Хүний IQ өндөр байх тусам тухайн хүн шашин шүтлэгтэй байх магадлал нь бага байдаг гэж Америкийн судлаачид үзжээ. Рочестерийн их сургуулийн судлаачид 1928 оноос 2012 он хүртэлх шашин, оюун ухаантай холбоотой судалгаа шинжилгээний 63 ажлыг судалж үзсэн байна.
Оюун ухаанаараа бид ямарваа нэгэн зүйлийг эргэцүүлж, төлөвлөж, асуудлыг шийдвэрлэж, хийсвэрлэн бодож, хэцүү санааг ойлгож, амархан сурч, туршлагаас мэдлэг хуримтлуулдаг. Тэгвэл 10 судалгаанаас л оюун ухаан, шашны хооронд эерэг холбоо байгааг олж тогтоожээ. Гэтэл үлдсэн 53 судалгаа нь оюун ухаан, шашны хооронд сөрөг холбоо байдгийг илрүүлсэн байна. Судалгааны үр дүн хүүхэд, том хүнд ижилхэн гарчээ.
Судлаачдын үзэж байгаагаар IQ өндөртэй хүмүүс өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр байдаг, өөрийнхөө амьдралыг хянах боломжтой гэж үздэг гэж байна. Оюун ухаантай хүмүүс өөрийгөө боловсруулах, удаан хугацааны турш давуу талаа тодотгохын тулд сурах нь их. Тэд илүү сайн ажилд орж, илүү цалин авах боломжтой учраас өөрийгөө үнэлэх, өөрийгөө хянах зэрэгтээ илүү итгэлтэй байдаг гэж судлаачид мэдэгдэж байна.
Энэ судалгаанд оролцсон эрдэмтэн Жордан Сиберман “Оюун ухаан өндөр байснаар өөрийгөө илүү хянах, үнэлэх, амьдралаа хяналтдаа авах боломжтой байдаг нь шашинд итгэж үнэмшдэгтэй ижил юм” гэжээ.