Өглөө орноосоо босохын тулд тухайн өдрийн хамгийн том тэмцэл болдог хүмүүс цөөнгүй. Сайн мэдээ юу вэ гэхээр өглөө эрч босохын тулд өмнөх орой нь амжуулах ёстой хэд хэдэн арга байдаг юм байна.
Эдгээрийг бүгдийг туршаад өөрт тохирсныг амьдралынхаа хэвшил болгоорой.
1. Гар утасныхаа оронд сэрүүлэгтэй цаг өрөөндөө тавих
Ихэнх хүмүүс дэргэдээ утсаа тавьж унтдаг болох нь судалгаагаар нотлогджээ. Утсан дээрээ сэрүүлэг тавих нь сэрүүлгээ хойшлуулах, унтраахад хялбар байдаг байна.
Сэрүүлгээ босоод алхаж очоод унтраах зайтай газар байрлуулах хэрэгтэй. Ингэснээр бие махбодь нойрмог байдлаасаа сэргэж өглөөг эрч хүчтэй угтахад тусална.
2. Үдээс хойш, үдэш кофейнийхээ хэмжээг тааруул
Зарим хүмүүс кофейнд хэт мэдрэмтгийн байдаг ба хэр хэмжээнд хэрэглэхээ төдийлөн сайн мэддэггүй. 400мг кофейний агууламж 6 цагийн турш нойрыг сэргээдэг ажээ. Товчоор унтахаасаа дор хаяж 6 цагийн өмнө кофейн хэрэглэх хэрэггүй гэсэн үг юм.
3. Тэсэн ядан хүлээх зүйлтэй байх
Хэрэв та өглөө шүршүүрт орчихоод ажилдаа явна гэж төлөвлөдөг бол өглөө эрч хүчтэй сэрж чаддаггүйд гайхах зүйл алга.
Өглөөг ямар нэгэн зүйлд талархаж эхлүүлэх хэрэгтэй. Үгүй бол үргэлж унтах танд сайхан санагдах болно.
Унтахынхаа өмнө дараа өдрийнхөө гүйцэтгэх 5 сайхан зүйлийн талаар бичих нь өглөөг эрч хүчтэй эхлэх шалтгааныг өгдөг. Эдгээр зорилгууд юу ч байж болно. Жишээ нь: Уншиж буй туужынхаа шинэ бүлгийг эхлүүлэх, гүйх, шим тэжээлтэй өглөөний хоол идэх, тухайн өдрийг эрч хүчтэй эхлүүлэх энгийн хялбар зүйлс байх хэрэгтэй.
4. Унтах цагийн сэрүүлэгтэй болох
Шөнийн нойроо хангалттай хэмжээнд авч чадвал өглөө сэрэхэд хялбар байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч бидний цөөхөн хэсэг нь л тогтмол цаг унтаж хангалттай хэмжээний нойр авч чаддаг байна.
Энэ асуудлыг шийдэх арга нь өглөө сэрэх цагтаа сэрүүлэг тохируулдаг шигээ унтах цагийнхаа сэрүүлэгтэй болох.
Унтах цагийн сэрүүлэг нойргүйдэлд хүргэдэг үйл ажиллагааг зогсооход тусална.
5. Өглөө эрт явагддаг үйл ажиллагаанд бүртгүүлэх
Сонирхлынхоо дагуу өглөөний үйл ажиллагаа явуулдаг ангид бүртгүүлэх. Хамгийн гол нь өөрөө чин сонирхолтой хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.
6. Амьд сэрүүлэгтэй болох
Сайн найз, ах эгч дээ амьд сэрүүлэг болгон өглөө сэрээж өгөхийг гуйх хэрэгтэй. Бусдын төлөө сэрж чадах том шалтгаан болно.
7. Сэрэх цагаа тааруулж кофе чанагчаа тохируул
Сэрэх цагаа тааруулж кофе чанагчаа тохируулснаар өрөөгөөр дүүрэн кофений сэнгэнэсэн үнэр гарч нойрноос чинь сэрээх болно.
Кофений үнэр нойр сэргээдэг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг байна
8. Унтахын өмнө дэлгэцний гэрэл ширтэхгүй байх
Үүнд нийгмийн сүлжээний хэрэгслүүдийг ашиглахгүй байх багтана.
Хүний бие компьютерийн дэлгэц гэх мэт гэрэлт хэт мэдрэмтгий байдаг байна. Тиймээс унтахаас 3-4 цагийн өмнө эргэн тойрондоо ийм гэрлээс хол байлгах хэрэгтэй.
9. Унтахын өмнө нэг аяга ус уух
Унтахын өмнө нэг аяга ус уух нь өглөөг эрч хүчтэй угтахад тусалдаг.
Унтахын өмнө 300мл ус ууснаар маргааш өглөө нь 7 цагт тогтмол сэрэхэд тусалдаг гэсэн сэтгэгдэл бичиж баталжээ. Уух усныхаа хэмжээг өөрчилж өглөө хэд хэдэн цагт сэрэхээ шалган туршилт хийх боломжтой.
10. Өөрт хэрэгцээт хэмжээнээс илүү унтах хэрэггүй
Та маш цөөн цаг унтсан учир сэрэхэд хэцүү байгаа нь ойлгомжтой. Гэвч мэргэжилтнүүдийн дүгнэснээр хэтэрхий их унтах нь биеийг улам ядраадаг байна. Энгийн унтах цагаа өөрчилснөөр бие махбодид өөрчлөлт орж өдрийн цагаар нозоорлын байдалтай болгодог.