Бид үхэхээс айдаг. Энэ айдас нь маш гүнд нуугдаж байдаг. Бид нэг л сайхан өдөр дуусч, оршихуй нь тасарна, цаашид юу болохыг нь мэдэхгүй гэж айдаг. Энэ нь ямар нэгэн зүйлийг үргэлжлүүлэх хүсэл төрж, эрүүл саруул бодол ухаан, логикоос зөрсөн ямар нэгэн юм байдаг гэдэгт итгэхийг хүсдэг.

Бид шударга байдлыг хүсдэг. Бид ямар нэгэн сайн үйлсийнхээ төлөө шагнуулахыг, буруу үйл хийсэн хүмүүсийг шийтгүүлэхийг хүсдэг. Тиймээс ертөнц шударга бус байх ёсгүй, энэ ертөнцөд миний муу хөрш бүх зүйлд хүрсэн байхад би хэмхэрхий арагтайгаа л амьдарч байна. Нөгөө ертөнцөд би сайн үйл хийснийхээ төлөөсөнд үүлэн дээгүүр хөвөх бол миний хөрш аварга том тогоонд хэдэн хэсэг чанагдана гэж итгэж бурхныг шүтдэг. Ингэж бодох нь бидэнд сэтгэл санааны хувьд таатай санагддаг.

Бидэнд дээрээс ажигладаг хэн нэгэн хэрэгтэй. Биднийг хамгаалдаг, биднийг ажигладаг ямар нэгэн хүч байдаг гэдэгт итгэхийг хүсдэг. Энэ бол амьдрал тааварлашгүй байдагтай холбоотой. Эртний хүмүүс ухамсаргүй байгальд бүхий л оюун ухаанаа даатгадаг байсан шиг ч бид ч бас хувь заяагаа ямар нэгэн тодорхойгүй захирагчид даатгуулан, болсон, болох бүхэн түүний тааллаар болдог гэдэгт итгэхийг хүсдэг.

Амьдралдаа болон хийж буй үйлдэлдээ итгэлтэй байх хэрэгтэй болдог. Бид дээрээс заасан ямар нэгэн зүйлсийн хүслийг гүйцэтгэж байна гэж өөрсдийгөө итгүүлдэг. Өдөр бүр бид аврал, чөлөөлөл рүү тэмүүлдэг.

Бид бусад хүмүүстэй харилцахыг чин сэтгэлээсээ хүсдэг. “Би Христийн шашинтан”, “Би лалын шашинтан”, эсвэл “Шарын шашинтан” гэж байхдаа бид олон сая итгэгчидтэй цуг байгаагаа мэдэрдэг. Үзэл бодол, төсөөлөл нь ойролцоо гэдгийг мэдмэгцээ санаа нэгтэн, итгэлт ахан дүүсээ олон байгаа гэдгийг ухамсарлахыг хичээдэг.

Бид тайван байдлыг хүсдэг. Шашин биднийг тайвшруулж, дээрх хүчин зүйлсийн ачаар сэтгэл зүйн тав тухтай байдлыг мэдрүүлдэг байна. Олон ёслол, уламжлал нь биднийг тогтворжуулж, сэтгэл санааг тайвшруулна. Бас бурханд итгэх нь мансууруулах бодистой адил биднийг согтоодог. Олон хүн энэ үр дүнд таатайяа хүлээн авдаг юм.

Шашны хор нөлөө

Шашин оюуны хөгжлийг сааруулдаг

Дэлхий дахинаа хамгийн ихээр тархсан шашнууд сургаалыг нь үг дуугүй дагах, эргэлзэж болохгүй зэрэг нэлээд захирангуй хандлагатай. Бидэнд “Библид зааснаар л хий” гэж ятгадаг хэрнээ яагаад вэ гэсэн асуулт тавихыг хүлээн зөвшөөрдөггүй.

Ийнхүү үг дуугүй үнэнээрээ бидний эргэлзэж тээнэгэлзэх, шүүмжлэх чадварыг дарж, үүнээс болж бие даан дүгнэлт гаргах боломжгүй болгодог. Энэ нь бидний ой ухаанд шингэж олон асуудалд эцсийн бөгөөд эрс шийдэмгий хариу өгдөг, зарим асуудлыг хэлэлцэхийг хориотой болдог байна.

Энэ бүгд хувь хүний хөгжлийг огцом сааруулдаг. Ялангуяа дэлхий ертөнцийн тухай олон мэдээллийг тархиндаа шингээх, хэнээс ч хараат бус сэтгэх ёстой хүүхдүүдийг бэлэн сургаалаар дарах нь асар их хортой.

Шашин бүдүүлэг байдлыг бий болгодог

Шашны сургаалд эрүүл сэтгэлгээ, логик, шинжлэх ухааны үндэслэлгүй олон дэмий зүйлс байдаг. Энэ дэмий зүйлсийг ч заавал дагаж мөрдөх, өргөл тахил өргөх, итгэхийг шаарддаг байна. Тэгэхээр хэдхэн мөр сургаал байхад хими, биологи, физик гээд бүхэл бүтэн шинжлэх ухаан байх ямар хэрэгтэй гэж?

Ард түмнийг мансууруулагч

Шашин бол ард түмний мансууруулагч юм. Сэтгэцэд нөлөөтэй бодис шиг хүчтэй үйлчилдэг бөгөөд итгэл үнэмшлийнхээ төлөө харгис хатуу зүйл, тэр ч бүү хэл аллага ч үйлдүүлж мэднэ. Мөн эсрэгээрээ сэтгэл санааг асар ихээр тайвшруулж, баргийн зүйлд санаа зовоохоо болино.

Хувь хүний онцлогийг үгүй хийнэ

Шашин нь хувь хүний эрх чөлөө, биеэ даасан байдлыг илт хязгаарлаж, биеэ даан шийдвэр гаргахыг хязгаарлаж, зарлиг, заавар биелүүлэхээс өөр аргагүй болгодог. Сүргийг хэв шинжийг дэмжиж, хувь хүн, өөрийн гэсэн ертөнцийг үгүйсгэдэг.

Айдас төрүүлдэг

Дэлхийн шашны ихэнх систем нь хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг. Хэрэв шүтэхгүй, биднийг дагахгүй бол таныг мөнхийн тарчлаан хүлээнэ гэх мэт. Шийтгэлээс айснаас хувь хүний хөгжил саарч, аливаад зоригтой шийдвэр гаргах чадваргүй болдог.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн