МАН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Тэрбээр “УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд зааснаар УИХ 75-аас доошгүй хоног хуралдах ёстой. Зургаадугаар сарын 30 гэхэд 75 хоног гүйцэх ёстой. Гэхдээ долдугаар сарын 08 хүртэл хуралдах болов уу гэж төлөвлөж байна. Хэд хэдэн том хуулиуд Засгийн газар болон гишүүд өргөн барьсныг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг хаврын чуулганд багтааж батална.
Баяр наадмын тухай хуулийг батлахаас өөр арга байхгүй. Ажлын хэсэг ажиллаж байна. Нэг нь Засгийн газраас өргөн барьсан хууль. Нөгөө нь Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн барьсан хууль. Нэгтгэж хэлэлцээд, цаад хугацаа зургаадугаар сарын 20 гэхэд батална” гэв.