АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ-д айлчилж байсан яг тэр өдөр буюу 5-р сарын 21-нд Украинд тусламж үзүүлэх 40 тэрбум ам долларын хуулийн төслийг тус улсын Конгресс яаравчлан баталсан билээ. Энэ тухай: “40 тэрбум ам доллар. Их мөнгө үү. Мэдээж асар их мөнгө. Украинд зориулах энэ тусламж бол “мөнгө угаах төлөвлөгөө” байж таарна. Учир нь долларын урсгалын тодорхой хэсэг АНУ-ын улс төрчид сүлбэлдсэн олон нийтийн болон төрийн бус байгууллага руу цутгах болно. Түүнчлэн цэргийн тусламжийн 20 тэрбум ам долларын ихэнхи нь АНУ-ын цэргийн аж үйлдвэрт урсан орно” гэж Бүгд Найрамдах намын төлөөлөл, Сенатын гишүүн Марджори Тейлор Грин хэлжээ.
Америкийн жирийн иргэд өрхийн амьжиргааны зардал, эдийн засгийн байдалд санаа зовниж байна. Учир нь тус улсад инфляц 40 жилийн түүхэн дэхь дээд цэгтээ хүрч өссөн, хүнс хомсдож, барааны үнэ тэнгэрт хадан, иргэдийн худалдан авах чадвар буурч, хүүхдийн хуурай сүү зэрэг өргөн хэрэглээний бараа хүртэл дутагдаж эхэлжээ.
40 тэрбум долларын төсөл жирийн америк иргэдийн амьдралд өчүүхэн ч нэмэр болохгүй, Украиныг зэвсэглэснээр ч энх тайван тогтоож чадахгүй. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан зүйл бол мөргөлдөөнийг намжаах. Гэтэл гал дээр тос нэмэх нь зөв бодлого яавч биш билээ.
Наянтайгийн Далантай
SONIN.MN