Вьетнам улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдварын ПСР шинжилгээнд хамрагдсан байх шаардлагаас чөлөөлжээ.
Мөн Герман улс 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан болон коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, ПСР шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөхөөр болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.