Зарим төрлийн хүнсэнд дурлах нь тухайн хүнд зөнөгрөх өвчин даамжирч байгаагийн шинж гэж Британийн Daily Express хэвлэлд мэдээлжээ.
Alzheimer’s UK буяны байгууллагын шинжээчдийн мэдээлснээр, ямар нэгэн тослог, чихэрлэг зэрэг нүүрс ус ихээр агуулсан бүтээгдэхүүн идэх хүсэл нь Альцгеймерийн өвчний эхэн үеийн тодорхой шинж тэмдэг гэжээ.
Зөнөгрөх өвчин нь Нэгдсэн Вант Улсад нас баралтыг үндсэн шалтгааны нэг болдог. Ийм өвчтөнүүд хэл яриа, үйлдэлд нь асуудал үүссэж, сэтгэц нь өөрчлөгдөж эхэлдэг аж.