Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч гэгддэг хөтлөгч Владимир Соловьевын “Вечер” ярилцлагын нэвтрүүлгээр ОХУ-ын төрийн Думын тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн интеграц хариуцсан байнгын хорооны дэд дарга Константин Затулин хөрш орнуудыг холбосон зам тээврийн асуудлын талаар ярьжээ.
Тэрбээр “Сарын сүүлээр би Монголд уригдсан юм. Тэгэхдээ би Монголд очих боломжгүйг олж мэдсэн. Тийшээ онгоц нисэхгүй байна. Зам ч байхгүй байна. Улаан-Үд хүртэл нисээд цаашаа хил хүртэл машинаар явна. Тэгээд хилээр гараад 200 км замгүй. Манай хилээс Улаанбаатар хүртэл зам байхгүй шүү. Эх орны дайны үеэр монголчууд бидэнд чадах ядахаараа тусалж байсан… Бид ч үүнд нь талархаж явдаг. Гэтэл энэ олон жилийн хугацаанд бид яагаад Монголтой хэвийн замаар холбогдож болоогүй юм бэ?” гэж ярьжээ.
1 comment
сэр сэр нэр төдий байдаг хичээн хүүхдүүв зовлон шаналт өвчин өлсгөлөн нэрвэгдэж байхад хүүхдийн төлөө байгуулага ямар ч ажил зохиосон юм хүүхдийн баяр дөхөөр ийм баягуулага байдаг гэдэг нэр гарч ирэх юм да