Японы парламентны доод танхимын дарга Хироюки Хосоду сэтгүүлчдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдлоо. Shukan Bunshun хэвлэлд мэдээлснээр, 78 настай улстөрч парламентад итгэмжлэлтэй хэвлэл мэдээллийн төлөөлөгч хэд хэдэн бүсгүй рүү халдсан гэнэ. Тэрбээр сэтгүүлчдээс хувийн амьдралтай нь холбоотой асуулт асууж, орой үдшийн цагаар залгаж, гэртээ урьсан аж.
Сөрөг хүчний намынхан нь улстөрчид хэрэг үүсгэн шалгахыг шаардаж байна. Хосода үүнийг эрс үгүйсгэсэн байна. Түүнчлэн Shukan Bunshun хэвлэлийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгээ мэдэгджээ.
Японы эрх баригч Либерал ардчилсан намынхан дунд Хосодатай холбоотой дуулиан газар авахаас болгоомжилсон байр суурь харагдаж байна. Учир нь үүнийг ирэх долоодугаар сард болох парламентын дээд танхимын сонгуульд нөлөөлж болзошгүй гэж үзжээ.
Эх сурвалж: iz.ru
Орчуулсан Э.МАРТ