Хачгийн идэвхтэй үе эхэлж буйтай холбогдуулан бэлчээрийн бор хачгийн өвчлөл нийслэлийн зургаан дүүрэгт бүртгэгджээ. Иймд хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэхийг албаныхан анхаарууллаа. Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд,
- Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсөж явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях
- Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсөж, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрийний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд рүү цацаж хэрэглэх
- Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах шаардлагатай.