Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээх 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монгол орны цэлмэг хөх тэнгэрт “Ю-13” онгоц дүүлэн нисэж, агаарын замыг анхлан нээснээр Монгол Улсын нисэх хүчний түүх эхтэй ажээ.
Монгол Улсын нисэх хүчний түүхэн хөгжлийн он жилүүдэд монгол залуус цэргийн болон иргэний зориулалтын онгоцнуудыг чадварлаг эзэмшиж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд болсон Хилийн тулгаралтуудад баатарлаг гавьяаг байгуулсны зэрэгцээ хорьдугаар зуунд сансрын уудамд хүнээ нисгэсэн Ази тивийн анхдагч улс болж, эгнээнээсээ олон арван алдартныг төрүүлсэн юм.
Эх сурвалж: MNB