АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс аялагч, жуулчдад зориулан гаргадаг цар тахлын эрсдэл бүхий улсуудын жагсаалтад манай улс бичигджээ. Тус байгууллагаас улсуудыг эрсдлийн түвшингээр нь дөрөв ангилдаг.
Манай улс өмнө нь нэгдүгээр түвшин буюу эрсдэл багатай улсад тооцогдож байсан бол өчигдрөөс хоёрдугаар түвшин /Level II/ рүү ахижээ. Энэ ангилалд өчигдөр Ямайка, Кувейт, Монгол улсууд нэмэгдсэн бөгөөд Кувейт гуравдугаар түвшнээс бууж ирсэн бол Ямайка, Монгол Улс нэгдүгээр түвшингээс ахиж орж иржээ.
100 000 хүн ам тутамд 50-100 тохиолдол бүртгэгдэж буй улсуудыг энэ ангилалд хамруулдаг аж.