CF33-hNIS хорт хавдрын вирус дээр суурилсан вакциныг хавдрын өвчлөлийн мэс заслын бус үе шатандаа яваа эхний өвчтөн хийлгэлээ.
Уг вирус нь хорт хавдрын эсүүдийг устгахын зэрэгцээ дархлааны системийг дэмждэг. Вирусийг зөвхөн хорт хавдрын эсийг устгаж, эрүүлийг нь үлдээх байдлаар генийн хувьд хувиргажээ. Вакциныг хүнд тарихын өмнө амьтад дээр туршихад амжилттай болсон аж.
Судалгаанд АНУ, Австралийн нийт 100 өвчтөн оролцоно. Үүнд хавдрын сүүлийн шатандаа байгаа, стандарт эмчилгээ хоёр удаа хийлгэсэн ч тусыг эс олсон, эдгэршгүй өвчтэй хүмүүс хамрагдах аж. Эхний ээлжинд өвчтөнүүд шинэ бэлдмэлийг хэрхэн хүлээн авч байгаа, биед нь хэр аюулгүй болохыг судална. Клиник туршилтын эхний шат 24 сар үргэлжлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Eurekalert.org
Орчуулагч: Э.Марта