Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-хүрээнд хилийн төмөр замын боомтуудын ачаа урсгал, импортоор ирэх ачааны тээврийг оновчтой зохион байгуулах, үйлчилгээг түргэн шуурхай болгох,зуны их ачааллын үед Гааль болон “УБТЗ” ХНН-ийн ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 23-нд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Гаалийн Ерөнхий Газрын дарга Б.Асралт нарын хамтарсан ажил хэргийн уулзалт зохион байгуулагдлаа.
Уг уулзалтаар дараах асуудлыг шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна. Үүнд:
- Гаалийн байгууллага ажлын өдөр 8:00-20:00 цаг хүртэл, Бямба,Ням гарагуудад 08:00-17:30 цаг хүртэл ажиллаж импортын ачааны гаалийн бүрдүүлэлт хийн, олголт хийж байхаар шийдвэрлэсэн.
- gaali.mn гаалийн цахим үйлчилгээний системд хандан УБТЗ-ын өртөөдөд зогсож байгаа мөн зам зуурт яваа ачаагаа урьдчилан мэдүүлэх болсон тул та бүхэн урьдчилсан бүрдүүлэлтээ хийж ачаагаа хүлээн авна уу .
- УБТЗ нь 24 цагаар тасралтгүй ажиллаж байна
УБТЗ-аар үйлчлүүлэгч та бүхэн гаалийн бүрдүүлэлтээ шуурхай хийн, ачаагаа буулган хүлээн авч, хамтран ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: “УБТЗ”