Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1 хувьд хүрсэн байна.

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 4.3 хувиар өсөж 418.5 тэрбум төгрөгт, нөөц сан 4.2 хувиар өсөж 179.8 тэрбум төгрөгт хүрчээ. Ердийн болон урт хугацааны даатгалын салбар 25.3 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 1,017,205 зүйлийг даатгаснаар нийт хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.5 хувиар өсөж 50.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

Үүнээс давхар даатгалын хураамжид 12.2 тэрбум төгрөг төлсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өсчээ. Даатгалын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 112.1 хувиар өсөж 26.3 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 51.2 хувийг эзэлж байна.

Санхүүгийн зах зээлийн энэ оны нэгдүгээр улирлын тоймтой дэлгэрэнгүй танилцах болж  энд  дарж уншина уу.

                  Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн