Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дарангуйлагчийн хүү буюу Филиппиний шинэ ерөнхийлөгчөөс дэлхий ертөнц юу хүлээж байна вэ? – updown.mn

Дарангуйлагчийн хүү буюу Филиппиний шинэ ерөнхийлөгчөөс дэлхий ертөнц юу хүлээж байна вэ?

Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд бага Фердинанд Маркос илт давуу ялалт байгуулсан билээ. Тэрбээр өрсөлдөгч, тус улсын дэд ерөнхийлөгч Лени Робредогоосоо бараг хоёр дахин их санал авч чадсан. Улс төр судлаачдын үзэж буйгаар 1965-1986 оны хооронд төр барьж агсан Маркосын хүү төрийн тэргүүн болж, Маркосуудын үе ирэх нь Филиппиний төдийгүй дэлхийн ардчилалд түгшүүрийн дохио болох гэнэ.

-Бага Маркос илт давуу ялсан нь түүний эцгийн эрин үе эргэн ирж байгааг гэрчилнэ. Сонгогдсон ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил мэдээлэл муутай байдлаар болсон. Дээр нь хүү нь эцгийгээ эергээр харуулж, нэр нүүрийг нь цайруулах, өрсөлдөгчөө харлуулахад чиглэсэн гэж Олон улсын харилцааны зөвлөл (CFR)-ийн Зүүн Өмнөд Азийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жошуа Курлянчик ярьжээ.

Дарангуйлагчийн хүү юун түрүүнд залуу үе рүү чиглэсэн. Тиймээс түүний штаб нийгмийн сүлжээнд идэвхтэй ажилласан аж.

-Залуу филиппинчүүд ахмад үеийнхнээсээ ялгаатай нь том Фердинандын үеийн амьдралын тухай төсөөлөл байхгүй. Энэ сонгууль нь ч Филиппинд элитүүд шийтгэл амсахгүй уур амьсгал ноёрхсоныг харуулж байна гэжээ.

Том Фердинанд Маркос хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, авлигад идэгдсэн асуудалд орооцолдож байсан. Тэрбээр улсынхаа төсвөөс 10 гаруй тэрбум доллар хулгайлаад улс орноосоо зугтжээ. Гэргий Имельда нь дараа нь Филиппиндээ эргэн ирж, тэр ч бүү хэл парламентын гишүүн болж байсан түүхтэй.

Бага Маркос хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг хэлмэгдүүлэлтээ нэмэгдүүлж, улс төрийн эсэргүүцэгчидтэйгээ тооцоо бодно гэж шинжээчид харж байгаа аж.

Эх сурвалж: www.kp.ru

Орчуулсан Э.МАРТ 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн