Сармагчны цэцэг өвчний (monkeypox) вирус нутагшмал тархалттай орноос гадна Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг нутагшмал бус 11 оронд бүртгэгдээд байна. Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.
Олон улсад бүртгэгдсэн энэ өвчний үед дараах шинж тэмдэг илэрч байгаа аж. Тодруулбал
- Халуурах
- Толгой өвдөх
- Булчин, үе мөчөөр өвдөх
- Арьсаар тууралт гарах
- Тунгалгийн булчирхай хавдах
- Бие арзайх
- Тууралт нь ихэвчлэн халуурч эхэлснээс хойш 1-3 хоногийн дотор гарах бөгөөд шаргал шингэнээр дүүрсэн шархлаат тууралт байдаг.
Уг өвчний тууралт нүүр, гарын алга, хөлийн ул, ам, бэлэг эрхтэн, нүд зэрэг биеийн аль ч хэсэгт гарч болно хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас (ЭМЯ) мэдээллээ.
3 comments
Бэлдэж байгаа биздээ ЭМЯ
Энэ яам дахиад л мөнгө хөрөнгө гудрах нь дээ орлогын үүд нь цэлийтэл нээгдчихэж
Хилээ нам хаачих оо манайд сармагчин байхгүй тэгээд л болоо