Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран танилцууллаа.
КОВИД-19 цар тахал үргэлжилсэн 2021 онд аж ахуйн нэгжүүд 11.3 их наяд төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрүүлсний 5.3 их наяд буюу 47 хувийг нь ТОП-100 аж ахуйн нэгж бүрдүүлжээ.
ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг бөгөөд Монгол Улсын 2021 оны ТОП 100 ААН-ийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ дахин тэргүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд гуравт бичигдэж байсан “Оюу Толгой” компани энэ жил нэг байр урагшилж, ТОП-100 аж ахуйн нэгжийн хоёрт бичигдсэн бол “Эрдэнэс Тавантолгой” компани нэг байр ухарч, гуравт бичигдсэн байна.
Энэ жил “Си Өү Эй Эл” 39, “Жүр Үр” 26, “Талх чихэр” 23, “Бороо гоулд” 22, “Цемент шохой” 25, “Петро Чайна Дачин Тамсаг” 21 байраар тус тус урагшилсан бол 27 компанийн үзүүлэлт өмнөх оноосоо буурчээ. Харин 18 компани энэ удаа ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад шинээр орж ирсэн байна.
Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг танилцуулж байна
ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалт үзүүлэлт тус бүрийн эрэмбийг танилцуулж байна
ТОП-100 аж ахуйн нэгжийн хэлбэр
ТОП-100 аж ахуйн нэгж групп компаниар
ТОП-100 аж ахуйн нэгж салбараар
ТОП-100 аж ахуйн нэгж жагсаалтаар
ТОП-100 аж ахуйн нэгж гол макро үзүүлэлтээр
Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим