Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аваргаас Монголын өсвөрийн гурван тамирчин медаль хүртлээ

2022-05-23 11:521min0
281033071_421606776165967_1127869094508566775_n
Казакстан улсын Алматы хотод Пауэрлифтингийн xэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Казакстан улсын Алматы хотод Пауэрлифтингийн xэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд Монголоос Гавьаат дасгалжуулагч Д.Баттулгын удирлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа юм. Өчигдөр тус тэмцээнээс Монголын өсвөрийн гурван тамирчин медаль хүртлээ.

Тухайлбал, өсвөрийн ангилалын -83 кг жинд Б.Содбаатар мөнгөн медаль,59 кг жинд Л.Отгон-Эрдэнэ мөнгөн медаль, – 93 кг жинд Б.Эрхэмжаргал хүрэл медаль хүртсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй