Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тавдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэг, хоёрдугаар багцад ажиллалаа.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1-р хэсгийн 37.28 км авто замын асфальтбетон хучилтын ажил эхэллээ. Тус багцын ажлыг Арж капитал ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ хэсгийн 37 км замын суурь асфальтбетон хучилтын ажлыг 6 сарын 8 гэхэд дуусгахаа тус компанийнхан танилцууллаа.
2022 оны 5 дугаар сарын 06-20-ны өдрийн хооронд хийсэн ажлын гүйцэтгэл
Багц-2 дугаар хэсгийн эхний 27 км, Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг долдугаар сарын 10 гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид өглөө. Ингэснээр Торлогтын давааны түр замаар тээврийн хэрэгсэл зорчихгүй болох юм.
Эх сурвалж: ЗТХЯ